Үнэт цаас бүртгэх хөлсийг 20 хувиар хөнгөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-21 17:45:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж үнэт цаас бүртгэх үйлчилгээний хөлсийг 20 хувиар хөнгөллөө. 

"Монголын Хөрөнгийн бирж" ТӨХК-ийн ТУЗ "COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд ААН-үүдийн хөрөнгө татан төвлөрүүлэх, шинээр үнэт цаас гаргах үйл ажиллагааг дэмжих зорилгоор ийнхүү "Үнэт цаасны бүртгэлийн журам"-д заасны дагуу үнэт цаасыг бүртгэх үйлчилгээний хөлсийг энэ оны 7 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хөнгөлжээ. 


Связанные новости