"Ард кредит ББСБ", "Хөх ган" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 19 ХК-ийн 31.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 136.405 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Ард кредит ББСБ" (ADB+14.39%) болон "Хөх ган" ХК (HGN+8.63%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын гол" (SHG-7.69%) болон "Цагаантолгой" ХК (TSA-7.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.31 хувиар өсөж, 16479.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,506,372,058,456 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.