"Монгол савхи", "УИД" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийг биржид өнөөдөр, 7 дугаар сарын 2-нд I, II, III ангиллын 22 ХК-ийн 30.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 352.079 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Монгол савхи" (UYN+14.89%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+13.07%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол зочид буудал" (BNG-6.54%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL-2.40%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 үнэт цаасыг 100.800 төгрөгөөр арилжив.
"TOP 20" индекс 1.19 хувиар өсөж, 16545.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,515,285,490,285.89 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.