"Монгол Базальт", "Ариг Гал" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-29 17:16:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 6 дугаар сарын 29-нд I, II, III ангиллын 27 ХК-ийн 33,322,772.53 төгрөгийн үнийн дүн бүхий 397.125 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр "Монгол Базальт" (MBW+10.06%) болон "Ариг Гал" ХК (EER+5.77%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" (UID-15.00) болон "Авто Импекс" ХК (AOI-13.46%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 үнэт цаасыг 99,980 төгрөгөөр арилжсан байна. "TOP 20" индекс 0.23 хувиар буурч 16123.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,463,923,783,796.45 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Связанные новости