Хөрөнгийн биржид 7 ХК-ийн ханш өсөж, 14-ийнх буурав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 27-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 25 ХК-ийн 142.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 3.6 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Гурил тэжээл Булган" (GTJ+14.92%) болон "Ард Даатгал" ХК (AIC+4.53%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Техник импорт" (TEX-14.39%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL-14.13%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.52 хувиар буурч, 15983.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,414,052,323,894.99 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.