"Монгол шуудан", "Айтүүлс" ХК-ийн ханш хамгийн их өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 26-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 22 ХК-ийн 30.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 291.066 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Монгол шуудан" (MNP+8.17%) болон "Айтүүлс" ХК (ITLS+2.35%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол зочид буудал" (BNG-8.70%) болон "Ариг гал" ХК (EER-5.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.37 хувиар өсөж, 16066.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,422,591,419,063.38 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.