"Хар хорум пропертийс", "ЛэндМН ББСБ" ХК-ийн ханш хамгийн их өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 22-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 19 ХК-ийн 9,931,990.08 төгрөгийн үнийн дүн бүхий 67.746 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 7 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Хар хорум пропертийс" (AMT+13.78%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND+4.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Орхондалай" (ORD-5.16%) болон "Ард Даатгал" ХК (AIC-4.13%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.05 хувиар өсөж, 16094.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,420,442,553,153.10 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.