"Говь", "Монгол Базальт" ХК-ийн ханш их өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 21-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 18 ХК-ийн 18.3 саятөгрөгийн үнийн дүн бүхий 205.064 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Говь" (GOV+4.61%) болон "Монгол Базальт" ХК (MBW+4.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" (UID-11.77%) болон "Улаанбаатар хивс" ХК (UBH-5.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.47 хувиар буурч, 16086.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,421,854,812,463.10 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.