"Махимпекс", "Ард Кредит ББСБ"-ын ханш хамгийн өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 5-нд I, II, III ангиллын 17 ХК-ийн 131 сая төгрөгийн үнийн дүн бүхий 900.240 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Махимпекс" (MMX+13.95%) болон "Ард Кредит ББСБ" ХК (ADB+3.57%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "ЛэндМН ББСБ" (LEND-5.99%) болон "Материалимпекс" ХК (MIE-5.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.41 хувиар буурч 16625.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,450,076,269,596.11 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.