Нийгмийн даатгал төлж буй ААН, байгууллагын тоо 1.5 мянгаар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд нийт 42 мянган ААН, байгууллагын 679.8 мянган ажиллагч хамрагджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААН, байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 мянгаар буюу 3.8 хувиар, өмнөх улирлаас 141 мянгаар буюу 0.3 хувиар тус тус өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 27.5 мянгаар (4.2%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 5.6 (0.8%) мянгаар буурчээ.
Нийслэл Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байна. Энэ нь улсын дунджаас 123.2 мянган төгрөгөөр их байна.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.2 сая төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 122.4 (10.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 76.3 (6.5%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл, Баруун бүсэд 838.9 мянган төгрөг, Зүүн бүсэд 951.2 мянган төгрөг, Хангайн бүс болон Төвийн бүсэд 1.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 145.6-403.8 (11.7-32.5 хувь) мянган төгрөгөөр бага байна.
Харин нийслэл Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байна. Энэ нь улсын дунджаас 123.2 мянган төгрөгөөр буюу хувиар их байна.