Үнэт цаасны арилжаагаар 13 ХК-ийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 3-нд I, II, III ангиллын 32 ХК-ийн 41.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 121.223 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна.
Энэ өдөр "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (ERDN 6.91%) болон "Монгол савхи" ХК (UYN+4.65%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" (AOI-14.78%) болон "Жуулчин говь" ХК (JGV-11.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.05 хувиар буурч 19097.89 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.759.445.284.142.63 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.