“United Airlines” компани БНХАУ руу хийх бүх нислэгээ цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-13 15:19:17

ВАШИНГТОН. /РИА Новости/. Коронавирус дэгдэж буй энэ үед Америкийн “United Airlines” агаарын тээврийн компани 4 дүгээр сарын 24 хүртэл БНХАУ руу хийх бүх нислэгээ цуцалж байгаагаа мэдэгджээ.


Ердийн үед тус агаарын тээврийн компани АНУ-аас Бээжин, Шанхай, Хонконг, Чэнду зэрэг чиглэлд өдөр бүр хэдэн арван нислэг үйлддэг байна. Америкийн хамгийн том “American Airlines” агаарын тээврийн компани мөн 4 дүгээр сарын сүүлч хүртэл бүх БНХАУ-д хийх бүх нислэгээ цуцалж байгаагаа өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн юм. 

Связанные новости