Багцын арилжаагаар: 16.609.841 ширхэг үнэт цаас арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-10 12:57:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт,  2 дугаар сарын 3-7-нд 5 удаагийн үнэт цаасны арилжаа болов.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 55 компанийн 417.805.317 ширхэг хувьцаа 951.456.840.6 төгрөгөөр арилжив.

Энгийн арилжаагаар "Хай Би Ойл", АПУ, "Монгол базальт" "Мандал даатгал", "Говь" ХК-иудын хувьцаа идэвхтэй арилжигдав. Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниудыг дурдвал:

  • Ард капитал 33.239.449 ширхэг хувьцааг 1.540. 233.589 төг үнийн дүнгээр,
  • "Би Ди Сек" ХХК            560,159 63,575,142
  • "Голомт капитал" ХХК            685,424 44,789,649
  • "Блүмсбюри секюритиес"      199,406     44,022,184
  • "Ти Ди Би капитал" ХХК      159,866 34,998,823

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.


Багцын арилжаагаар: 2 дугаар сарын 3-7-нд "Хай Би Ойл" ХК-ийн 16.609.841 ширхэг үнэт цаасыг 768.987.579 төгрөгөөр арилжаалав.

Компанийн нэр Нэгж үнэ Ширхэг Үнийн дүн 

  • HBO Хай Би Ойл         50.57           6,779,913            342,860,200
  • HBO Хай Би Ойл         43.35           9,829,928            426,127,379

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2 дугаар сарын 7-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2.674.213.439.847.32 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 18738.33 нэгж болж өмнөх 7 хоногоос 1.37 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Связанные новости