Д.Трамп импичментийн хоёр гэрчийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-02-08 09:51:25

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг /импичмент/ шүүх явцын үеэр түүний эсрэг мэдүүлэг өгсөн хоёр төлөөлөгч баасан гарагт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.


АНУ-аас Европын Холбоонд суугаа Элчин сайд Гордон Сондленд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Украины асуудал хариуцсан төлөөлөгч Александр Виндман нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар Д.Трампын зөвлөх олон нийтэд мэдээлжээ.


Д.Трампыг бүрэн эрхээ урвуулан ашигласан, Конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэсэн хоёр үндэслэлээр буруутгасан бөгөөд Бүгд найрамдах намын гишүүд олонхын суудал эзэлсэн Сенатын танхимын гишүүд уг үндэслэлүүдийг лхагва гарагт олонхын саналаар хэрэгсэхгүй болгосон юм.

Связанные новости