"Монгол Даатгал", "Хай Би Ойл"-ийн ханш хамгийн өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 5-нд I, II, III ангиллын 29 ХК-ийн 18.209.702 төгрөгийн үнийн дүн бүхий 92.674 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 6 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол мөн 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Монгол Даатгал" (CHE+15.00%) болон "Хай Би Ойл" ХК (HBO+14.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх Ган" (HGN-9.09%) болон "Хөвсгөл Хүнс" ХК (HHS-4.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.83 хувиар өсөж,18981.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.683.289.989.210.36 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.