Бар кодын системийг судалгаа хийн нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-05 08:50:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургууль (БАТС) дээр бар кодын систем нэвтрүүлэх "GS1 Mongolia" нийгэмлэгийн нэрэмжит танхимыг нээгээд байна.  

Танхимыг нээснээр орчин үеийн, олон улсын зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, бизнесийн удирдлагын салбарт өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх юм. Мөн мэдлэг, инновацид суурилсан судалгааг хөгжүүлж үйлдвэрлэл, үйлчилгээ, практикт нэвтрүүлэхэд талууд хамтран ажиллах боломжтой болж байна.


Мөн хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр бүх шатны байгууллагууд, бизнес эрхлэгчид тэр дундаа дундаас дээш түвшний менежерүүдэд логистик, нийлүүлэлтийн хэлхээ, GS1 систем, тээвэрлэлт, борлуулалт, нийлүүлэлтийн системийг боловсронгуй болгох чиглэлээр сургалт, судалгаа явуулж ирснийг цаашид илүү ахисан түвшинд гаргах шаардлагатайг талууд онцоллоо.


Связанные новости