Хөрөнгийн биржид өчигдөр 1.4 сая ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр, нэгдүгээр сарын 23-нд I, II, III ангиллын 31 ХК-ийн 766.388.825 төгрөгийн үнийн дүн бүхий 1.4 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Өчигдрийн арилжаагаар "Авто импекс" (AOI +14.71%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU +9.20%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв.
Тэгвэл "Махимпекс" (MMX -8.39%) болон "Стандарт проперти групп" ХК (BBD -5.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.17 хувиар буурч 19057.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.677.294.911.738.07 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.