Арван саяын 6 азтан тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-20 08:37:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын системийн 2019 оны сүүлчийн сугалааны тохирлыг нэгдүгээр сарын 19-нд “Боловсрол суваг" телевизээр орон даяар шууд нэвтрүүллээ. 

Энэ удаагийн тохирлоор 2019 оны 12 дугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэл худалдаа хийж, 2020 оны нэгдүгээр сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 29.340.384 баримтыг  хамруулснаас: 

  • 10 сая төгрөгийн 6,
  • 5 сая төгрөгийн 25,
  • 1 сая  төгрөгийн 232,
  • 100 мянган төгрөгийн 2667,
  • 30 мянган төгрөгийн  26378 баримт тохиролд таарч, нийт 29.308 иргэн азтан боллоо.

Энэ удаа 60 сая төгрөг хожих супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 40218344 байв. 

Ташрамд дурдахад, энэ 2020 онд НӨАТ-ын буцаан олголтыг жилд дөрвөн удаа буюу улирал бүрт олгохоор хуулинд тусгаад байгаа. Өнгөрсөн оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаан олгох талаар татварын байгууллагаас мэдээлж байна.


Связанные новости