Дуудлага худалдаагаар 24.5 сая ам.доллар нийлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он гарснаас хойш Монголбанкны гадаад валютын ээлжит дуудлага худалдаа 3 дахь удаагаа болоод байна.
Нэгдүгээр сарын 2-нд болсон гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк 24 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. Тэгвэл нэгдүгээр сарын 7-нд болсон ээлжит дуудлага худалдаагаар Төвбанк 48.2 сая ам.долларыг валют арилжааны цахим талбарт нийлүүлээд байна.
Нэгдүгээр сарын 9-нд болсон мөн ээлжит дуудлага худалдаагаар 24.5 сая ам.долларыг арилжааны банкуудад нийлүүлээд байна.