"Махимпекс", "УИД"-ийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, нэгдүгээр сарын 8-нд I, II, III ангиллын 23 ХК-ийн 44.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 453.214 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 6 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тотвортой байлаа.
Энэ өдөр "Махимпекс" (MMX+14.99%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+8.2%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Говь" (GOV-2.31%) болон "Талх чихэр" ХК (TCK-2.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.73 хувиар өсөж, 19250.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.662.982.269.535 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.