"Дархан гурил тэжээл", "Говь"-ийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, нэгдүгээр сарын 6-нд I, II, III ангиллын 28 ХК-ийн 42.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 424.044 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн үнэт цаасны ханш тотвортой байлаа.
Энэ өдөр "Дархан гурил тэжээл" (DAR+14.78%) болон "Говь" ХК (GOV+5.39%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-БҮК" (BUK-12.5%) болон "Монгол шуудан" ХК (MNP-12.32%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.51 хувиар буурч, 19217.21 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.650.496.875.384 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.