"Дархан гурил тэжээл", "Талх чихэр"-ийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, нэгдүгээр сарын 3-нд I, II, III ангиллын 24 ХК-ийн 24.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 157.930 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 компанийн хувьцааны ханш буурсан байна.
Энэ өдөр "Дархан гурил тэжээл" (DAR+14.99%) болон "Талх чихэр" ХК (TCK+5.06%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" (EER-14.03%) болон "Хар тарвагатай" ХК (TVT-13.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.1 хувиар өсөж, 19511.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.666.684.969.708 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.