Монголын банк, санхүүгийн системийг шинэчлэхэд АХБ хамтран ажиллахад бэлэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Азийн Хөгжлийн банкны Монголыг хариуцсан захирал Павит Рамачандраныг өчигдөр хүлээн авч уулзан эдийн засгийн бодлогын талаар цаашид анхаарч ажиллах асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, 2020 онд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, ФАТФ олон улсын байгууллагын хяналтаас 2020 онд гарах, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн гэрээг сунгах чиглэлээр анхаарч ажиллаж буйгаа Монголбанкны ерөнхийлөгч онцолсон байна.
Харин АХБ-наас Монголын банк, санхүүгийн системийг бэхжүүлэх, шинэчлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжилжээ.