"Ард Даатгал", "Сүү”-гийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12
дугаар сарын 17-нд I, II, III ангиллын 19 ХК-ийн 118.5 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 852.304 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш
тогтвортой байлаа.
Энэ өдөр
"Ард Даатгал" (AIC+1.89%) болон "Сүү" ХК (SUU+1.35%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол
"Махимпекс" (MMX-9.84%) болон "Ремикон" ХК
(RMC-8.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.6 хувиар буурч 18990.01
нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.601.630.052.947.94
төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.