"Хорго Хайрхан”-ы арилжааг түр зогсоож, "Мандал даатгал”-ынхыг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хорго
Хайрхан" ХК хувьцаа эзэмшигчдийн хурлаар "Монгол даатгал"
ХХК-ийг өөртөө нэгтгэн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт ороод байна.
Энэ талаар СЗХ
энэ 12 дугаар сарын 16-ны хуралдаанаар хэлэлцэн
компанийн нэгтгэлийг зөвшөөрч, оноосон нэр болон үнэт цаасны бүртгэлд
өөрчлөлт оруулсныг бүртгэв. Дээрх
шийдвэртэй холбогдуулан өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах үйл
ажиллагааг "ҮЦТХТ" ТӨХХК-д бүрэн хийж дуустал “Хорго Хайрхан” ХК-ийн үнэт цаасны арилжааг түр зогсоогоод
байна.
СЗХ мөн энэ оны 11 дүгээр сарын 25-ны хуралдаанаар
"Мандал даатгал" ХК-ийн хүсэлтийн дагуу тус компанийн хувьцааг 100
хуваах замаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орсныг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнтэй холбогдуулан хувьцаа хуваахтай холбоотой үйл
ажиллагааг
бүрэн хийж дуусах хүртэлх хугацаанд "Мандал даатгал" ХК-ийн үнэт
цаасны арилжааг түр зогсоогоод байсан юм. Улмаар
тус компанийн хувьцааг хуваахтай холбоотой үйл ажиллагааг хийж дуссантай
холбоотойгоор12 дугаар сарын 16-нд арилжааг ахин нээв.