Энэ өдөр 296.295 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12
дугаар сарын 5-нд I, II, III ангиллын 24 ХК-ийн 155.4 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 296.295 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 7 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш
тогтвортой байлаа.
Энэ өдөр "Говийн
Өндөр" (JGL+15.00%) болон "Хишиг Уул" ХК (HSX+14.96%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их
Дэлгүүр" (UID-9.97%) болон "Гутал" ХК (GTL-3.27%)-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.02 хувиар өсөж, 18708.38 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.539.418.866.663.64 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.