"Монгол Базальт", "Хөвсгөл Алтан дуулга”-ын хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнөөдөр,
12 дугаар сарын 4-нд I, II, III ангиллын 31 ХК-ийн 343.366.858.37 төгрөгийн
үнийн дүн бүхий 1.044.142 ширхэг хувьцаа арилжив.
Үүнээс
6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4
компанийн ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Монгол Базальт" (MBW+4.71%)
болон "Хөвсгөл Алтан Дуулга" ХК (ADU+0.28%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол
Савхи" (UYN-14.92%) болон "Авто Импекс" ХК
(AOI-14.83%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв
"TOP 20" индекс 1.81 хувиар
буурч 18520.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.495.520.141.510.08 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.