Монгол, Туркийн аялал жуулчлалынхан уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-29 17:49:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Туркийн аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчид тус улсын Истанбул хотноо ирэх сарын 6-8-нд уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцана.

Уулзалтыг БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэй, Бизнесийн хамтын ажиллагааны (DEIK) байгууллага, Монгол Улсаас Турк улсад суугаа ЭСЯ, БОАЖЯ хамтран зохион байгуулах бөгөөд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын Турк улсад хийх айлчлалын хүрээнд болох юм.


Уулзалтаар хоёр орны аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчид B2B буюу нүүр тулан ярилцаж агаарын тээврийн шууд нислэгээс эхлээд жуулчид харилцан солилцох зэрэг олон зүйлийг хамтран шийднэ гэж зохион байгуулагчид нь мэдэгдэж байна. 

Связанные новости