“УИД”-ийн хувьцааны ханш тогтвортой өсөлттэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр
11-р сарын 19-нд I, II, III ангиллын 21 ХК-ийн 78.4 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 172.710 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 7 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн
ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр
"Улсын их дэлгүүр" (UID+11.93%) болон "Ремикон" ХК (RMC+5.89%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөсөг
трейд" (HSG-10.80%) болон "Сүү" ХК (SUU-6.51%)-ийн хувьцаа
хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.28 хувиар өсч 18819.55 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.525.651.763.089.54 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.