Сайн малчин хөтөлбөрийн хүрээнд 7262 малчин зээл авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭСайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Төрийн банкинд 6142 малчин 21 тэрбум 880.5 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ.
Төрийн банк өчигдрийн байдлаар 7262 малчинд 26 тэрбум 943.2 сая төгрөгийн зээл олгосон байна.
“Сайн малчин” хөтөлбөр мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд малын үр ашгийг сайжруулах замаар бүтээмж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэн малчид, фермер эрхлэгчдийн орлого, амьжиргааг сайжруулах юм.
Хөтөлбөрийг 2020 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд манай улс 310 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортложээ.
Б.Заяа