"Багануур", "Тавантолгой"-н хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр
11 дүгээр сарын 15-нд I, II, III ангиллын 19 ХК-ийн 87.6 сая төгрөгийн үнийн дүн
бүхий 477.843 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс найман ХК-ийн хувьцааны ханш өсөж, есөн ХК-ийн хувьцааны
ханш буурсан бол хоёр ХК-ийн ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр
"Багануур" (BAN+12.69%) болон "Таван толгой" ХК (TTL+1.84%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их
дэлгүүр" (UID-9.09%) болон "Айтүүлс" ХК
(ITLS-4.30%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.16 хувиар
өсч 18829.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.517.039.490.096.71 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.