Засгийн газрын 500 ширхэг үнэт цаасыг арилжаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах
зээлийн арилжаа өнгөрсөн 7 хоногт болж, 500 ширхэг үнэт цаасыг 50.450.000 төгрөгөөр
арилжив.
Мөн хугацаанд хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар
нийт 47 компанийн 2 сая ширхэг хувьцааг 643.991.044.51 төгрөгөөр
арилжив.
Долоо хоногийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2.436.487.927.672.29 төгрөг
болсон бол "ТОП 20" индекс 18457.36 нэгж болж өмнөх долоо
хоногоос 0.69 хувиар өссөн үзүүлэлттэй байна.