Монголд Европын холбооны Худалдааны танхимыг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европ, Монголын
хамтарсан худалдааны
танхим албан ёсоор нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолд Еволпын Холбооноос Монгол Улсад суугаа
Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Траян Лауренцю Христеа, Европ Монголын хамтарсан
худалдааны танхимын
ТУЗ-ийн дарга Габел Марк, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын
ажиллагааны газрын захирал В.Энхболд нар оролцлоо.
Европ, Монголын хамтарсан худалдааны танхим нь нэгд, Монгол Улс дахь Европын хөрөнгө оруулалтыг дэмжих, хоёрт, Европын
бизнес эрхлэгчдийг илүү ойртуулах, гуравт, Монгол Улсын Засгийн газар болон
Европын бизнес эрхлэгчдийг хооронд нь илүү ойр, давтамжтай яриа, хэлэлцүүлэг
өрнүүлэх, эцэст нь гишүүддээ үнэ цэнийг бий болгох гэсэ үндсэн 4 чиглэлээр үйл
ажиллагаа явуулахаа илэрхийлж байна.
Тус танхим ирэх
жилд 50-100 гишүүн элсүүлэх хүлээлттэй байгааг мэдээллээ. Жижиг, дунд бизнесийг
дэмжих үүднээс салбарыг төлөөлсөн хоёр гишүүн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд багтах юм
байна.