Эрсдэлийн чуулганаар ирэх оны эдийн засгийн төлвийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. “Монгол Улсын эрсдэлийн
удирдлагын чуулган-2019” энэ сарын 13-нд болно.
Чуулган нь
Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт тулгардаг эрсдэлүүдийг судлан
шинжилж илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замыг мэргэжлийн байгууллагуудын
оролцоотойгоор боловсруулж, эрсдэлээс сэргийлж бууруулах талаар хэлэлцдэг. Энэ удаагийн чуулган
үндсэн гурван хэсгээс бүрдэж, доорх сэдвүүдийг хамрах юм байна. Үүнд:
- 2020 оны макро эдийн засгийн эрсдэл ба бизнесийн
төлөвлөгөө, ханшийн эрсдэл
- Байгууллагын эрсдэлийн удирдлага ба бодит алхмууд
- Нийгмийн халуун сэдэв: Оюутолгойн төсөл зогсоход үүсэх
эрсдэл орж байна.
“Мандал даатгал” ХК уг
чуулганыг 2009 оноос жил бүр зохион байгуулж ирсэн юм. Энэ
удаагийн чуулганыг 10 дахь жилийн ойг тохиолдуулж илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулахаа мэдэгдэж байна. Өнгөрсөн
хугацаанд чуулганаар эрсдэлийн
талаар нийт 60 орчим илтгэл хэлэлцүүлжээ.
Мөн 10 удаа эрсдэлийн тайланг эмхлэн гаргасан байна. 2016
онд “Монгол Улсын эрсдэлийн индекс” тооцох аргачлалыг бий болгосноор эрсдэлийн
тухай зөвхөн хэлэлцээд зогсохгүй хэмжиж үнэлдэг болсон нь чуулганы бодитой үр
дүн болжээ.
Б.Болд