"Ард”, "Ремикон"-ийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр
11-р сарын 4-нд I, II, III ангиллын 22 ХК-ийн 100 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 275.339 ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр
10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3
компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ард санхүүгийн нэгдэл"
(AARD+12.48%) болон "Ремикон" ХК (RMC+3.25%)-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өссөн бол "Баянгол зочид буудал" (BNG-6.81%)
болон "Талх чихэр" ХК (TCK-5.71%)-ийн хувьцаа хамгийн их
унав.
"TOP 20" индекс 0.34 хувиар
буурч 18269.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2.445.527.754.801.45 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.