Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын даргад захидал хүргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага /FATF/-ын "саарал жагсаалт"-д орсонтой холбогдуулан Монголбанк, СЗХ-ны удирдлагад хариуцлага тооцохоо өнгөрсөн сард мэдэгдсэн. Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг энэ баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх болсонтой холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт захидал хүргүүллээ.
Тэрбээр захидалдаа Төв банкны Ерөнхийлөгчөөр ажилласан гурван жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтүүд, зарим сорилтыг дурдаад УИХ-ын чуулганаас гарах шийдвэрийг хүлээн авахаа илэрхийлжээ.