"МИК”, "Баянтээг"-ийн хувьцааны ханш өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр 11-р сарын 1-нд I, II, III ангиллын
26 ХК-ийн 136.5
сая төгрөгийн үнийн дүн бүхий 604.655 ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны
ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мик
холдинг" (MIK+11.09%) болон "Баянтээг" ХК (HGN+5.00%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг
гал" (EER-8.33%) болон "Айтүүлс" ХК (ITLS-5.19%)-ийн хувьцаа
хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.01 хувиар
өсч 18331.17 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.445.918.915.617.36 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.