Энэ өдөр 398.161 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр
10-р сарын 30-нд I, II, III ангиллын 27 ХК-ийн 89 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 398.161 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 18 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 6 ХК-ийн хувьцааны
ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Баянгол зочид буудал" (BNG+11.60%)
болон "Махимпекс" ХК (MMX+8.65%)-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Стандарт проперти групп" (BBD-14.93%)
болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND-6.15%)-ийн хувьцаа хамгийн их
уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.4 хувиар
буурч 17922.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2.385.508.122.235.11 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.