"Махимпекс", "Инвескор”-ын хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10-р сарын 28-нд I, II, III ангиллын
23 ХК-ийн 150.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 951.186 ширхэг
хувьцаа арилжив. Энэ өдөр 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны
ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Махимпекс" (MMX +3.23%) болон
"Инвескор ББСБ" ХК (INV+0.80%)-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өссөн бол "Женко Тур Бюро" (JTB-8.54%) болон
"Гермес Центр" ХК (HRM-6.45%)-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
"TOP 20" индекс 0.12 хувиар
буурч 18104.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2.390.260.840.494.06 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.