"Ремикон", "Гермес центр"-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 10-р сарын 17-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 77.6 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 507.102 ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр 7
ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн
ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" (RMC +5.77%) болон
"Гермес центр" ХК (HRM +4.08%)-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Мик холдинг" (MIK -14.94%)
болон "Шарын гол" ХК (SHG -13.66%)-ийн хувьцаа хамгийн их
уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.55 хувиар
буурч 18550.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.426.321.292.498.63 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.