Япон, АНУ-ын төлөөлөгчид БНАСАУ-ын туршилтын талаар хэлэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/.
Япон, АНУ-ын өндөр түвшний
төлөөлөгчид БНАСАУ-ын лхагва гарагийн өглөө явуулсан пуужингийн туршилтын
талаар хэлэлцсэн байна.
Японы Гадаад
хэргийн яамны Ази, далайн орнуудын асуудал хариуцсан товчооны дарга Шигэки
Такизаки болон БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун
нар өнөө өглөө утсаар ярьжээ.
Талууд туршилтын
талаарх тагнуулын мэдээлэлд дүн шинжилжээ хийж, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс
ангижруулах чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцсон байна.