MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Индонезод олон мянган хүн жагсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-02 10:57:54
Yesukheitumur Tumurbaatar

ЖАКАРТА. /Anadolu/. Индонезын нийслэл Жакарта хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 250 гаруй хүн гэмтсэн гэж цагдаагийн газраас мягмар гарагт мэдэгджээ.


Гэмтсэн хүмүүсийн 209 нь жагсагч, 41 нь цагдаагийн алба хаагч байсан бөгөөд тэднийг ойролцоох эмнэлгүүдэд хүргэсэн гэж цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Деди Празетьо мэдэгджээ. Мөн жагсаалын үеэр үймээн дэгдээсэн хэрэгт холбогдуулан 649 хүнийг баривчилсан байна.


Даваа гаргаас Жакарта хотод олон мянган хүн шинэ хууль тогтоомжийг эсэргүүцэн жагсжээ. Жагсагчдийн үзэж буйгаар, шинэ хууль нь Индонезын авлигатай тэмцэх байгууллагын хүчийг сулруулж магадгүй аж.

Связанные новости