БНХАУ, ОХУ-ын харилцааны шинэ үе шат эхэлнэ гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-09-30 09:31:06

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ, ОХУ-ын хоёр талын харилцааны шинэ үе шат эхэлнэ гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.


Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан архив, бичиг баримтын үзэсгэлэнг нээх арга хэмжээний үеэр Ван И ийнхүү хэлсэн бөгөөд уг арга хэмжээнд Хятад улсад суугаа Оросын элчин сайд Андрей Денисов оролцсон байна.


“Энэхүү үзэсгэлэн онцгой нөхөрлөл, марташгүй түүх, харилцааны шинэ хэлбэр, нийтлэг хариуцлагыг илэрхийлж байна” хэмээн Ван И хэлээд, цаашид хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон талт байдлыг хамгаалах замаар нийтлэг хариуцлагыг хүлээж, НҮБ-ын дүрмийн зорилтуудыг биелүүлэхийг талуудад уриалжээ.


Хятад-Орос стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж, хоёр талын харилцаа түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрснийг Ван И мөн онцолсон байна. 

Связанные новости