БНСУ, БНХАУ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /Yonhap/.
Лхагва гарагт БНСУ, БНХАУ-ын Гадаад
хэргийн сайд нар Нью-Йорк хотноо уулзаж, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах
чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
"НҮБ-ын Ерөнхий
Ассамблейн чуулганы хүрээнд болсон БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва,
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нарын уулзалт 30 гаруй минут үргэлжиллээ" гэж
БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.
Ван И есдүгээр
сарын эхээр Пёньянд айлчилснаас хойш талууд анх удаа уулзаж буй нь энэ юм. Ван
И уг айлчлалынхаа үеэр БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо болон бусад өндөр
түвшний төлөөлөгчидтэй уулзсан бөгөөд үүнтэй холбогдуулан БНАСАУ-ын удирдагч
Ким Жөн Ун БНХАУ-д айлчилж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байжээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд БНАСАУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Кан Кюн Ватай хэлэлцсэн гэж БНСУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ. Талууд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд дорвитой ахиц дэвшил гарах нь чухал ач холбогдолтой болохыг онцлоод, энэ чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.