Н.Сасаки: Монгол, Японы ЖДҮ эрхлэгчдийг холбохыг зорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн
Худалдааг дэмжих байгууллага (ATPF)-ын Удирдлагын түвшний 32 дахь чуулган манай улсад хоёр өдөр болж өндөрлөлөө.
Чуулганы талаар болон Монгол-Японы худалдаа, эдийн засаг, бизнсийн харилцааны талаар Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (“Жетро”)-ын тэргүүн Нобухико Сасакигаас тодрууллаа. Тэрээр Жетро”-гийн тэргүүнээр сонгогдоод удаагүй байгаа бөгөөд энэ удаагийн чуулганыг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшиний хамт даргалсан юм.
-Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага Азийн
худалдааны сүлжээнд ямар үүрэгтэй оролцож байна вэ?
-Манай байгууллага
Монгол болон Япон зэрэг Азийн бусад орнуудыг гадаад худалдаа, хөрөнгө
оруулалтын хувьд холбож өгөх үүрэгтэй ажиллаж байна. Энэ утгаар ATPF-ын чуулган дээр төлөөлөгчид манай улсын
туршлагыг хуваалцаж, мөн бусад орны туршлагаас суралцан бие биенээ эдийн засаг,
худалдаагаар дэмжин, хөгжин ажиллахыг зорьж байна.
-“Жетро” Монгол Улсад хэрхэн ажиллаж байна?
-Монголын хувьд хоёр орны ААН, компаниуд харилцан экспорт, импорт хийж, бараа бүтээгдэхүүн солилцоход дэмжин ажиллаж байна. Тодруулбал, хоёр талын бизнес эрхлэгчдэд гарч буй зүйл, тулгамдаж буй бэрхшээлийн талаар мэдээлэл цуглуулж Засгийн газарт уламжлах, улмаар бизнесийн орчинг сайжруулахад дэмжлэг хүсэх зэрэг ажил өрнүүлж байна.

Б.Болд
Гэрэл зургийг Б.Чадраабал