Өчигдөр 1.1 сая ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр есдүгээр сарын 06-ны өдөр Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын
28 ХК-ийн 107.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.1 сая ширхэг
хувьцаа арилжлаа. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 6 ХК-ийн хувьцааны
ханш буурсан бол мөн 6 компанийн
ханш тогтвортой байлаа.
"Багануур" ХК (BAN+6.11%) болон
"Ремикон" ХК (RMC +5.20%)-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Талх Чихэр" ХК (TCK-5.56%) болон
"Ард Санхүүгийн нэгдэл" ХК (AARD-3.79%)-ийн хувьцаа хамгийн их
уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.16 хувиар буурч,
19644.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.483.877.378.205.32
төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.