Украины Ерөнхий сайдыг Германд айлчлахыг урьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ. /Xinhua/.
Германы Канцлер Ангела Меркель
Украины Ерөнхий сайдаар саяхан томилогдсон Алексей Гончарукт баяр хүргээд,
ойрын хугацаанд Берлинд айлчлахыг урьжээ.
А.Меркелийн захидалд, манай улс хууль зүйн салбарыг шинэчлэх, төвлөрлийг сааруулах, авлигатай тэмцэх чиглэлд Украины найдвартай түнш хэвээр байна хэмээн тэмдэглэжээ. Мөн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
А.Гончарук өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Украины Ерөнхий сайдаар томилогджээ.