БНАСАУ-ын эдийн засгийн нөөц бололцооны талаар дахин дурджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Yonhap/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ эдийн
засгийн “асар их” нөөц бололцоотой талаар даваа гарагт дахин дурдсаныг цөмийн хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалах зорилготой байсан хэмээн үзэж байна.
Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн зургадугаар сарын 30-нд хоёр Солонгосын хилийн Панмүнжом тосгонд уулзаж, хоёр талын хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон хэдий ч уг хэлэлцээ хараахан эхлээгүй хэвээр байна.
“Би БНАСАУ-ыг
эдийн засгийн асар их нөөц бололцоотой гэж боддог. Ким Жөн Ун ч үүнийг мэдэж байгаа гэж бодож байна” гэж Д.Трамп Францын Биарриц хотноо болсон “Их 7”-гийн уулзалтын хүрээнд зохион байгуулсан хэвлэлийн бага
хурлын үеэр хэлжээ.
Мөн тэрбээр, Хятад, Орос, БНСУ-ын дунд байрладаг БНАСАУ-ын газар зүйн байрлалыг онцлоод, Өмнөд Солонгост нисэхгүйгээр хүрэх цорын ганц зам бол Умард Солонгосоор дамжих юм хэмээн хэлсэн байна.
Энэ оны
хоёрдугаар сард Вьетнамд зохион байгуулсан АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд
хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш хоёр талын хэлэлцээ зогсонги
байдалд орсон юм.