Хятадыг тогтоон барих шаардлагатай учир туршилт явуулсан гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /Fox News/. Хятадыг сөрөн зогсоход чиглэсэн арга хэрэгсэл гэж үзэж
байгаагаа харуулахыг хүссэн учир АНУ Дунд болон ойрын зайн
тусгалтай пуужингуудыг устгах гэрээг зөрчсөн далавчит пуужингийн туршилтыг
явуулсан хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгджээ.
АНУ далавчит пуужингийн туршилтыг Хятад, Орос, БНАСАУ-д өгөх дохио болгон явуулсан
эсэхийг асуухад “Хятадыг тогтоон барих зорилгоор ийм туршилт явуулсан” хэмээн
М.Эспер хэлсэн байна.
Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнд хориотой, газар суурьтай далавчит пуужингийн туршилтыг АНУ энэ сарын 18-нд явуулсан юм.
АНУ гэрээнээс гарсантай холбоотойгоор Дунд болон ойрын зайн тусгалтай
пуужингуудыг устгах тухай гэрээний хүчин төгөлдөр байдал 8 дугаар сарын 2-нд
цуцлагдсан юм. Румын болон Польшид АНУ "Aegis
Ashore" объектуудыг ашиглаж болзошгүй
байгаад сэтгэл түгшиж байгаагаа Оросын эрх баригчид илэрхийлсэн байна.