НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл яаралтай хуралдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /TASS/. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээний нөхцөлийг зөрчсөн АНУ-ын пуужингийн хөгжүүлэлтийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл пүрэв гарагт ээлжит бус хуралдаан хийхээр болжээ.
Яаралтай хуралдаан явуулах хүсэлтийг Орос болон Хятад улс тавьсан гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Полянский мэдэгджээ.
“Дунд зайн тусгалтай пуужингуудыг хөгжүүлэх, байрлуулахаар төлөвлөж байгаа
тухай АНУ-ын мэдэгдэлтэй холбогдуулан бид Хятад улстай хамтран НҮБ-ын Аюулгүйн
Зөвлөлд яаралтай хуралдаан явуулах хүсэлтийг илгээсэн. Хуралдаан пүрэв гарагт
болно” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс
гарснаас хойш АНУ анх удаа тус баримт бичигт хориотой хэмээн тусгасан газар
суурьтай далавчит пуужинг туршжээ. Пуужин 500 гаруй км зайд ниссэн юм.